Төрийн албаны шалгалтад 70 иргэн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад Архангай аймгийн хэмжээнд нийт 332 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Шалгалтад оролцогч иргэдийг 12 ээлжид хуваарилан энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Нийт 332 иргэн шалгалтад оролцохоос
40 иргэний утас тухайн үед холбогдох боломжгүй, 56 иргэн шалгалтад оролцох
боломжгүй гэсэн хариу өгсөн ба 236 иргэн оржээ. Шалгалтад оролцсон
иргэдийн 29.7 хувь буюу 70 иргэн ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн
шинжилгээ хийх чадварын шалгалтад тэнцсэн байна.
Шалгалтын үеэр техникийн саатал
болоод иргэдээс ямар нэгэн гомдол гараагүй байна.