Гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах худалдан авахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-09 12:54:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Мал мах-2020" нэгдсэн арга хэмжээг өрнүүлэн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газруудтай хамтран мал, махны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар аймгийн Цагдаагийн газраас "Мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар", мөн аймгийн Мал эмнэлгийн газраас "Гарал үүслийн гэрчилгээ хэрхэн авах, анхаарах асуудал", аймгийн МХГ-аас "Махны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмж" сэдвээр тус тус мэдээлэл хийсэн аж. Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, оролцогчдод мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тараан, гарал үүслийн гэрчилгээгүй мал мах худалдан авахгүй байхыг анхааруулсан байна. Түүнчлэн мал, махны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдээс баталгаа авч, цаашдын хамтын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлжээ. 

相关新闻