Шалгалтад оролцсон 353 иргэний 105 нь шалгалтад тэнцсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-09 13:29:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд амжилттай болж дууслаа. 

Энэ удаагийн шалгалт нь ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо, Монгол хэл, бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо, харин дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 10 ба түүнээс дээш оноо авсан иргэд тэнцэх шалгууртай байлаа. Сэлэнгэ аймагт зохион байгуулсан Төрийн албаны Ерөнхий шалгалтад энэ удаа 472 иргэн бүртгүүлснээс 353 иргэн шалгалтад орж ирц 74.7 хувьтай байсан аж. Шалгалтад оролцсон 353 иргэний 105 нь шалгалтад тэнцэж, 29.7 хувийн үзүүлэлттэй дуусжээ.

相关新闻