Хамар, амны залгиураас сорьц авах кабиныг Сэлэнгэ аймагт нийлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Улсын Онцгой комисс, ДЭМБ-аас
Сэлэнгэ аймагт нэн шаардлагатай байгаа зарим тоног
төхөөрөмжүүдээр ханган, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.
Учир нь “Ковид-19”
халдварт цар тахал дэлхийг цочроож буй үед хилийн гол бүс нутаг гэдэг утгаар ийнхүү илүүтэйгээр дэмлэг үзүүлж байгаа юм. Энэ
удаа ЭМЯ-ны санхүүжилтээр “Хамар, амны залгиураас сорьц авах кабин”
хоёр ширхэгийг нийлүүлжээ. Энэхүү хоёр кабиний нэгийг хилийн бүс буюу Алтанбулаг ШНБ-д байрлуулсан байна. Харин нөгөөг
нь аймгийн Эрүүл мэндийн газрын гадна талбайд суурилуулжээ. Түүнчлэн ЭМЯ-аас Сэлэнгэ аймгийн найман суманд нэн хэрэгцээтэй байгаа
зөөврийн ЭХО аппарат, аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын CRM
аппарат, зөөврийн буюу хөдөө түргэн, дуудлагад ашигладаг унтуулгын аппарат, Алтанбулаг
сумын ЭМТ-д лабораторийн шинжилгээний аппарат, Сайхан сумын
Хөтөл сум дундын эмнэлэгт зөөврийн дижитал рентген аппаратуудыг
шуурхай шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ковид-19 цар тахлын үед ачаалал
өндөртэй ажиллаж байгааг анхаарч аймгийн
Эрүүл мэндийн газарт шинэ авто машиныг гардуулан өглөө.