Улсын бүртгэлийн иж бүрэн үйлчилгээг сумдад хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн үйлчилгээг "Нээлттэй
хаалганы өдөрлөг"-ийн хүрээнд сумдад хүргэж
эхэлжээ.
Энэхүү үйлчилгээг эхний удаа хамгийн олон хүн амтай Мандал, Баянгол сумын ЗДТГ-тай
хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна. Өдөрлөгийн хүрээнд иргэний,
эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн иж бүрэн үйлчилгээг
тус сумын иргэдэд хүргэсэн
байна. Тухайлбал хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэх, энгийн гадаад паспорт, иргэний үнэмлэх дахин авах, хүчинтэй хугацааг
сунгуулах хүсэлтийг тус тус хүлээн авчээ.
Түүнчлэн иргэдийн санал гомдол, өргөдөл хүсэлт, зөрчлийн талаарх
мэдээллийг газар дээр нь шийдвэрлэн ажилласан байна.
Өдөрлөгт
оролцож буй багийг Хэлтсийн дарга Б.Саранчимэг ахлан, хуулийн этгээдийн улсын
бүртгэгч Б.Баярдэлгэр, иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Ч.Жаргал, архивч
А.Энхтуяа болон тус сумын улсын бүртгэгч нарын бүрэлдэхүүнтэй ажиллажээ.