Халтиргаа гулгаанаас болгоомжлохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-06 08:52:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 4-5-нд Сэлэнгэ аймгийн нутгаар үргэлжлэн орсон цасны улмаас зам даваанд халтиргаа гулгаа үүсч үүнийг арилгах ажлыг Сэлэнгэ АЗЗА компанийн ажилчид гүйцэтгэж байна.

Сэлэнгэ АЗЗА компани нь энэхүү зам арчилгааны ажлыг А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн Нарсан дунд, Арангатын даваа, Ерөөгийн давааны өөд хэсэг. Мөн А0403 дугаартай Алтанбулаг-Сүхбаатар чиглэлийн гурвалжингийн уулзварын замын зорчих хэсэгт хийж гүйцэтгэж байна. Халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс цацжээ. Мөн дээрх чиглэлүүдэд цасны машин, автогрейдерээр цас цэвэрлэх ажлуудыг үргэлжлэн гүйцэтгэж байгаа гэнэ. Тус компанийн зүгээс жолооч нарт хандаж, халтиргаа гулгаанаас болгоомжлон хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа. 

相关新闻