Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Токио
чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.
Энэ онгоцоор 210 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан
сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал,
Наранбулаг амралтын газар, Тэмүжин, Новотел, Туушин, Зүчи, Эрхэс, Кемпински
зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын
Шуурхай штабаас мэдээллээ.