Зарим суманд ургац хураалт удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-27 11:40:16

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим суманд ургац хураалт удаашралтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хураагаагүй 7498 га талбайгаас буудай 6527 га, бусад үр тариа 971 га тус тус байгаа гэж гэж аймгийн ХХААГ-ын газар тариалангийн албанаас мэдээллээ.

Тодруулбал Аргалант 462 га, Баянцогт 1775 га, Баянчандмань 36 га, Жаргалант 1421 га, Угтаалцайдам 735 га, Эрдэнэсант 3069 га талбайд хураалт хийгээгүй байгаа аж.

Тус аймаг  үр тариа 67437 га талбайд тариалалт хийснээс өнөөдрийн байдлаар 49413 га-гаас 56107,5 тн ургац хурааж 86,8 хувьтай байна. Ийнхүү үр тарианаас тэжээлд шилжсэн 7684 га талбай байгаа бол ургац алдсан 2842 га талбай байгаа аж.  Харин тосны ургамал 17212 га талбайд тариалалт хийснээс ургац алдсан 3063 га талбай байгаа бол тэжээлд шилжсэн 198 га талбай байгаа юм. Үүнээс 7964 га талбайгаас 4279 тн ургац хурааж 57,1 хувьтай. Төмс 10961 га талбайд тариалалт хийснээс ургац алдсан, хөлдсөн 789 га талбай. Үүнээс хураах талбай 10128 га талбайгаас 140738 тн хурааж 100 хувьтай байна. Мөн хүнсний ногоо 1636 га талбайд тариалалт хийснээс ургац алдсан, хөлдсөн 203,3 га талбай байгаа бол хураах талбай 1433 га-гаас 20242 тн ургац хурааж 100 хувьтай байгаа гэж аймгийн ХХААГ-ын газар тариалангийн албанаас мэдээллээ. 

相关新闻