Цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт анх удаа Сүхбаатар сумын аварга шалгаруулах Нийтийн
цэнгээнт бүжгийн тэмцээнийг амжилттай
зохион байгууллаа. "Алтан
намар-2020" хосын аварга шалгаруулах уг
тэмцээн эрэгтэй эмэгтэй хос, эмэгтэй хос гэсэн ангиллаар боллоо.
Тэмцээнд 36 бүжигчин буюу 18 хос нийтийн цэнгээнт бүжгийн таван төрлөөр өрсөлдөж авьяас чадвараа сорилоо. Энэхүү цэнгээнт бүжгийн тэмцээн нь бүжгийн урлагийг спортоор дамжуулан хөгжүүлэх. Цаашлаад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, гоо сайхан, ёс суртахуун, харилцааны соёлыг дээшлүүлэхэд гол зорилгоо чиглүүлсэн байна.
Мөн биеийн тамир спортын хадөлгөөний ач хобогдлыг сурталчлах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортын бүжигчдийн ур чадварыг сайжруулах олон талын ач холбогдолтой уралдаан болж буйгаараа онцлог юм.
Тэмцээнд оролцогчид нэг буюу 50-иас доош насныхан, хоёр буюу 50-иас дээш насныхан гэсэн хоёр ангилалд өрсөлдөж аваргаа тодруулжээ. Ингээд тэмцээний дүн гарахад 1-р ангилалд О.Гансүх, Б.Эрдэнэцэцэг, 2-р ангилалд Э.Мөнхбат, Д.Энхтунгалаг нарын хосууд алтан медалийн эзэд болов. Мөн тэмцээний эмэгтэй хосын 1-р ангилал буюу 50-иас доош насанд Э.Саранчимэг, Л.Баярсайхан, 2-р ангилал буюу 50-иас дээш насанд Ү.Энхтуяа, Д.Энхтуяа нар шалгарч алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.
Энэхүү нийтийн цэнгээнт бүжгийн хосын тэмцээн анх удаа болж байгаа бөгөөд вальс, танго, удаан фркстрот, хурдан фркстрот, коробейник, вальс востон гэсэн төрлөөр явуулсан аж. Уг тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулж байхаар зохион байгуулагчид үзжээ.
