“GOBI CHALLENGE 2020” тэмээн аялалд оролцогчид 100 км замыг туулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-30 11:55:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн баруун бүсийн зарим сумаар аялах “GOBI CHALLENGE 2020” реалити шоунд оролцогчид 110 км замыг туулаад байна.

Говь нутгийн байгалийн үзэсгэлэн, дэлхийд ховор хоёр бөхт тэмээ болон монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулах зорилго бүхий уг аялал, реалити шоунд нийтдээ 10 оролцогч оролцож байгаа юм. Тэдний дөрөв нь эмэгтэй.

700 орчим км зам туулах уг аяллын багт нийт 40 гаруй хүн ажиллаж байна. Ноён сумаас эхэлсэн энэхүү аялал Гурвантэс сумын нутаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн алдарт Хэрмэн цав хүрээд эргэх юм. Улмаар Булган сумын Баян заг хүрч аяллаа дуусгахаар төлөвлөсөн байна. Аялагчид Ноён сумын Толь хад, Ноён богд, Сайн сарын хөндийгөөр дамжин Гурвантэс суманд өнөөдөр иржээ. Тосон бумба, Хэрмэн цав, Наран даац, Алтан уул, Хонгорын гол зэрэг говь нутгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутгаар энэхүү аялал үргэлжилнэ.


相关新闻