Монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ арга технологийг нэвтрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 20 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ арга технологийг нэвтрүүлж байна.
НҮБ-ын Хүүхдийн сан Швейцарийн хөгжлийн агентлаг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран "Өрх гэр бүлийн хөгжлийн жил"-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 20 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ арга технологийг нэвтрүүлэв. Энэ нь дулаалга, халаалтын бүрэн багц юм. Тодруулбал уур ус үл нэвтрэх бүрээс, хаяавч, шалавч, хаалганы дулаалга, халаагуур ширээ зэрэг багтаж байгаа аж. Агаарын бохирдол өндөр бүсийн хувьд нүүрс түлэх улмаар агаар бохирдуулах байдлыг бууруулах, нөгөөтэйгүүр айл өрхүүд тохилог, дулаан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үр дүнтэй ажил болж байгаа аж. Цахилгаанаар халах халаагуур, дулаалгын энэхүү технологийг өөр аймгуудад нэвтрүүлсэн бөгөөд дулаан тохируулга температураас хамаарч сард цахилгааны төлбөр 70.000-120.000 төгрөг гардаг байна.