Ургац хураалт удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-22 22:35:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт Алтанбулаг, Хүдэр, Сайхан суманд 90 гаруй хувьтай явж байна. Харин Түшиг, Сант, Зүүнбүрэн суманд 50-60 хувьтай байгаа аж. 9-р сард үргэлжлэн орсон бороо, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан ургац хураалт удаашралтай байгаа ажээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны хавар 201 мян.га талбайд тариалалт хийсэн байна. Үүний 154.9 мян.гаулаан буудай, 958 га-д арвай, 4106 га-д овьёос, 1750 га гурвалжин будаа, тэжээлийн ургамал 6342 га, тосны ургамал 25.3 мян.га, төмс 2822 га, хүнсний ногоо 2829 га-д тариалжээ.

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 4432 га талбайн ургац алдаж, 7888 га талбай тэжээлд шилжсэн байна. Ингэснээр нийт 196568 га талбайд хураалт хийхээс үр тариа 120163 га-аас 148703 тн ургац хураагаад байгаа аж. Үүнээс улаанбуудай ангилсан талбай 37343, улаанбуудай цайруулсан 34442 га-аас 44100 тн, улаанбуудай шууд хураалт 82884 га-аас 101681 тн ургац, нийт улаанбуудай хураалт 118765 га-аас 146710 тн авч ургац хураалт 84 хувьтай байна. Бусад үр тарианы хувьд 1398 га-аас 2084 тн, тэжээлийн ургамал 4182 га-аас 4701 тн, Тосны ургамал 8214 га-аас 3980 тн, Төмс 2589.6 га-аас 30912.9 тн, Хүнсний ногоо 2575.8 га-аас 30603 тн-ыг хураан авчээ. 

相关新闻