Хилээр нэвтэрч буй иргэд хувийн тээврийн хэрэгсэл, тэжээвэр амьтныхаа мэдээллийг урьдчилан өгсөн байх шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг дахь авто замын олон улсын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг
энэ сарын 22-ны өдөр татан авахаар болжээ.
Энэ тухай мэдээллийг ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд
дэх Ерөнхий консулын газраас мэдэгдсэн байна.
Монгол
Улсын Онцгой комиссоос эл үйл ажиллагааг тухайн өдрийн
12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах аж. Иймээс бүртгүүлсэн иргэд
коронавирусний шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөрөө төлсөн
байхыг анхаарууллаа. Мөн зорчиж буй иргэд төлөвлөсөн цагаас
хоцролгүй, холбогдох баримт бичгийг /үндэсний энгийн гадаад паспорт, оршин суух
зөвшөөрөл, виз г.м/ бүрдүүлсэн байх шаардлагатай гэнэ. Түүнчлэн ирж буй
хүмүүс хувийн
тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан
мэдэгдэж зөвшөөрөл авсан байх шаардлагатай юм байна.