Галын аюулгүй байдлын хууль зөрчсөн хоёр байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-21 15:35:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас Үйлдвэрийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтад 124 обьектоос 89 байгууллагыг хамруулж, гал түймэр гарч болзошгүй 435 зөрчил илрүүлэн 62-ыг газар дээр нь арилгуулав.

Бусад зөрчлийг арилгуулахаар Улсын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 66, мэдэгдэл 14, танилцуулга 2 нийт 82 эрх зүйн бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Шалгалтын явцад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн  хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 12 хуулийн этгээдэд 25 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг оногдуулж, гурван хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 


相关新闻