Даланзадгад хотын 55 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-19 20:10:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ онд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын 55 жилийн ой тохиож байгаа. Тухайн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг энэ сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Даланзадгад сумын ЗДТГ-ын дарга Даваахүү хэлэхдээ "Даланзадгад сумынхаа түүхт ойд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. "Ковид-19" халдвар дэлхий нийтэд тархсантай холбоотойгоор төлөвлөсөн ажлууд цуцлагдсан" гэлээ. 

Энэ сарын 23-нд хүчит бөхийн барилдаанаас гадна Даланзадгад хотын 55 жилийн ойд зориулсан баярын хурал болох аж. 

相关新闻