Тэргүүн байр эзэлсэн баг тамирчид бүсийн тэмцээнд оролцох эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-19 08:19:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээн аймгийн Спортын ордонд энэ сарын 16-нд болжээ. 

Тэмцээнд гар бөмбөг, дартс, туухай өргөлт, ширээний теннис, сонс эргэлт гэсэн төрөлд нийт долоон баг өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Ингээд багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байрт хошууч А.Батмөнх ангийн захирагчтай Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн баг тамирчид, хоёрдугаар байрт хурандаа Д.Ганболд даргатай Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид шалгарсан байна. Харин тэргүүн байрт ахмад И.Балдандорж ангийн захирагчтай Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цомын эзэд болжээ.

Тэмцээний гар бөмбөгийн шилдэг тоглогчоор Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч О.Отгон-Эрдэнэ шалгарч өргөмжлөл цомын эзэн болсон аж. Тус тэмцээний төрөл тус бүрд тэргүүн байр эзэлсэн баг тамирчид цаашид бүсийн тэмцээнд оролцох эрх авдгаараа онцлог юм.  

 

相关新闻