Нярай судлалын тасагтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв "Нярай судлалын тасаг"-тай боллоо.
Тус төвд таван ортой, 14 орон тоотой дээрх тасгийг нээсэн байна. "Нярай судлалын тасаг"-аар жилд 1500-2000 нярайд үйлчилгээ үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Эх хүүхдийн эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд нярайд сурфактант эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд эмчилгээний үр дүн 80 хувьд хүрчээ. Мөн сүүлийн гурван жил Өмнөговь аймгийн хэмжээнд эх хүүхдийн эндэгдэл гараагүй амжилттай ажиллаж байна. Орон нутгийн төсвийн 60-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү нярайн тасгийг байгуулжээ.