Ө.Сувдаа:Төрийн алба хаагчдыг гүтгэх байдлаар хандах нь зүй бус үйлдэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-15 18:08:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 14.00 цагийн байдлаар 63 хэсгийн хороонд санал авах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, 69981 сонгогчоос 21331 нь саналаа өгч, 29.05 хувьтай байна.

Аймгийн хэмжээнд хамгийн өндөр хувьтай байгаа нь Сант сум байна. Энд 1450 сонгогчоос 639 сонгогч саналаа өгч, 44.7 хувьтай. Харин аймгийн төв Сүхбаатар сум хамгийн бага хувьтай байгаа бөгөөд 14875 сонгогчоос 3128 сонгогч саналаа өгч 21 хувьтай байгаа ажээ. Аймгийн хэмжээнд аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороо, мөн Цагдаа, Онцгой байдлын газар, ЭМ-ийн салбарын болон бусад холбогдох инженер техникийн алба хаагчид гээд нийт 1319 төрийн алба хаагч ажиллаж байна. Эдгээр хүмүүс тухай тухайн хэсгийн хороодод бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж байгаа аж. Гэвч ажлын байран дээрээ байхгүй байна гэдэг юмуу эсвэл хэсгийн хорооныхон цайндаа орсон байна гэсэн худал ташаа мэдээллийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлж байгаа гэнэ. Энэ талаар “сонгууль тасралтгүй явуулах гэдэг зарчмаар бүх хэсгийн хороод үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд явуулж байгаа. Иймээс төрийн алба хаагчдыг гүтгэх байдлаар хандах нь зүй бус зүйл юм” гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа мэдэгдлээ.

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь орон нутгийн сонгуульд ирцийн хувь тогтоогоогүй аж. Гэсэн ч орон нутгийн ИТХ-аа, өөрөөр хэлбэл өөрийн төлөөллөө сонгох үйлсдээ идэвтэй оролцохыг иргэд сонгогчдод хангаж, аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа.  

相关新闻