Сонгогчдын ирц 20 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-15 14:17:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт орон нутгийн сонгуульд 12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьтай байна.
Тус аймгийн 15 сум, 59 багийн 61 хэсгийн хороонд 45290 сонгогч санал өгнө. Санал хураалт хуулийн хугацаанд 07:00 цагаас эхэлсэн. Сонгуулийн хорооны дарга Х.Түвшин сонгуулийн явцын талаар мэдээлэл өгөхдөө "843 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт ирүүлснээс 793 хүн саналаа өгсөн. Үлдсэн иргэд нь ямар нэгэн зөрчилтэй байсан. Өнөөдөр хуулийн хугацаанд санал авах үйл ажиллагаа эхэлсэн. Иргэний бүртгэлийн хэвлэх машин Мандал-Овоо, Цогцэций, Ноён зэрэг суманд хэвлэх машин гацсан тохиолдол гарсан. Одоо санал авах ажил хэвийн үргэлжилж байна" гэлээ.
相关新闻