Мандал суманд 17208 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-15 14:39:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн олон хүн амтай, хамгийн том сум болох Сэлэнгэ аймгийн Мандал суманд өдрийн 12.00 цагийн байдлаар 2784 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 16.18 хувьтай байна.

Мандал сумын хэмжээнд 15 хэсгийн хороонд 219 алба хаагч халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан ажиллаж байгаа аж. Тус сум нь 9 багтай бөгөөд 25000 гаруй хүн амтай. Үүнээс 17208 сонгогч саналаа өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. 

相关新闻