Сэлэнгэ аймгийн хэмжээнд 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 12.74 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа Сэлэнгэ
аймгийн хэмжээнд 17 сумын 63 хэсгийн хороонд хэвийн үргэлжилж байна.
Орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагт орон даяар эхэлсэн санал хураалт 11.00 цагийн байдлаар 12.74 хувьтай байна. Энэ нь аймгийн хэмжээнд 69977 сонгогч нэрсийн
жагсаалтад бүртгэгдсэнээс 8917 сонгогч саналаа өгөөд байгаа аж.