477 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 14-ний өдөр зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагааг Сэлэнгэ аймагт амжилттай явууллаа.
Аймгийн хэмжээнд зөөврийн хайрцгаар саналаа
өгөхөөр 503 иргэн хүсэлтээ ирүүлсэн аж. Үүний дагуу 477 сонгогч саналаа
өгсөн байна. Энэ нь зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ өгсөн иргэдийн 94.83
хувь бөгөөд 26 сонгогч саналаа өгөөгүй үлджээ. Эдгээр үлдсэн иргэд нь хаяган
дээрээ байгаагүй, эмчилгээнд явсан,
нас барсан зэрэг шалтгаантай аж. Тиймээс зөөврийн
хайрцгийн санал хураалт 79 хувьтай гарлаа гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.