Орон нутгийн замд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
Булган сумын нутаг дэвсгэрт “Toyota corrolla” маркийн автомашин осолдож хоёр
хүн амиа алджээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, өчигдөр буюу
энэ сарын 13-ны оройн 20.55 цагийн орчим дээрх осол гарсан бөгөөд  тус автомашинд зорчиж явсан 48 настай эрэгтэй Э, 31 настай эрэгтэй
Г нар амиа алдсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    