Сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-09 10:14:53

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өрнөж буй “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 3-р сургуулийн бага ангийн сурагчдад сургалт зохион байгуулжээ.

Энэ хүрээнд зохион байгуулсан "Хүрэхүйн тухай ойлголт" сургалтад тус сургуулийн 1-5-р ангийн 16 бүлгийн 521 сурагч оролцжээ. Мөн хүүхдүүдийн дунд өв үү?, Буруу юу?" сэдвээр ярилцлага явуулсан байна. Энэ үеэр хүүхдийн хориглох бүс болон хувийн орон зайгаа хэрхэн хамгаалах, таагүй мэдрэмжээ хэнд хэлэх талаар зураг болон бичлэг үзэж ярилцсан нь суралцагчдад илүү ойлгомжтой, сонирхолтой болжээ.

Дээрх үйл ажиллагааг суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сургуулийн сэтгэл зүйч Ц.Үүрийнцолмон удирдан явуулсан аж.

相关新闻