Бразилд халдвар авсан хүний тоо таван саяд дөхөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БРАЗИЛИА. /DW/. Бразилд мягмар гарагт “COVID-19” халдварын 41906 тохиолдол шинээр илэрч, 819 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Ингэснээр Бразилд халдвар авсан хүний тоо 4969141-т, халдвараар нас барсан хүний тоо 147494-т хүрчээ.
Бразилд цар
тахлын улмаас сургуулиудын сургалтыг энэ оны гуравдугаар сараас зогсоосон юм. Бразилын
мужууд дундаас халдвар хамгийн их тархсан Сан-Паулугийн нийслэл Сан-Паулу зэрэг
хэд хэдэн хотод сургуулиудыг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд зайнаас харилцах гэх
мэт эрүүл ахуйн дүрэм журмуудыг мөрдөхийг шаардах ажээ.
Сан-Паулу мужид мягмар
гаргийн байдлаар халдварын 1010839 тохиолдол бүртгэгдэж, 36490 хүн нас барсан
бол зэргэлдээ оршдог Рио-де-Жанейрод 275415 хүн халдвар авч, 18883 хүн нас
барсан байна. Бразил нь халдвараар нас барсан хүний тоогоороо дэлхийд
хоёрдугаарт, халдварын тохиолдлын тоогоороо гуравдугаарт бичигдэж байна.