Аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-06 15:26:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

Тухайн сард агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5- 2 хэмээр хүйтэн байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэнд, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 хэмээр хүйтэрнэ. Агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй. Ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

相关新闻