Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг бэлтгэн сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-03 11:07:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын II төв эмнэлэг ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Улсын II төв эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболд, ШУТИС-ийн ректор Б.Очирбат нар гарын үсэг зурав. Санамж бичгийг баталгаажуулахад УХТЭ-ийг төлөөлөн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Гантулга болон ШУТИС-ийн дэд захирлууд, салбар сургуулиудын удирдлагууд оролцож санал солилцлоо. Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд:

  • Багш, ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг жил бүр хамтран зохион байгуулах,
  • Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх,
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, сургах, дадлагажуулах, чадавхжуулах хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх,
  • ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд болон хамтын ажиллагаатай их сургуулиудын хамтарсан хөтөлбөрүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлийн инженерүүдийг хамруулан сургах,

Эрүүл мэнд, эмчилгээ, оношилгооны чиглэлээр профессор багш нар болон эмч, сувилагч, инженер техникийн ажилтнуудын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа, инновац, технологийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах юм.  Эмнэлгийн барилга, байгууламжийн зураг төсөл, засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг дэмжих зэрэг чиглэлээр 3 жил хамтран ажиллах юм.

相关新闻