MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

АТГ төлөвлөгөөт шалгалтаа хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-20 14:56:27

Авлигатай тэмцэх газраас Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт шалгалт хийж байна. 

Шалгалтаар холбогдох байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа болон тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргуулан авч буй хуулийн хэрэгжилтийг хянаж, зөрчлийг засуулах зорилготой. Мөн дээрх газруудын нийт мэдүүлэг гаргагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааг ч шалгаж байна. 

Ж.Батсайхан

相关新闻