“Соёлыг түгээе” аяны үйл ажиллагаанд 1000 гаруй эмэгтэй оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-01 12:00:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос “Соёлын довтолгоо-2” төсөл хэрэгжүүлж, “Соёлыг түгээе” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байна.

Аяны хүрээнд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, "Монгол-Битбокс Холбоо" ТББ-ын тэргүүн Б.Нарандэлгэр тэргүүтэй хүмүүс Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын баг Өлгий хотын “SKY palace"-д тус аймгийн 1000 гаруй эмэгтэйг оролцуулан соёлыг түгээх үйл ажиллагаа зохион байгуулав.

Үйл ажиллагааны үеэр урлагийн тоглолт үзүүлж, үндэсний өв соёл, амжилтад хүрэх арга зам, гэр бүлийн үнэ цэн, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн талаар мэдээлэл өглөө.

相关新闻