Дэлхий даяар халдвараар нас барсан хүний тоо нэг саяд дөхөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-09-28 11:58:44

ВАШИНГТОН. /CBS/. Дэлхий даяар коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг саяд дөхөж байна гэж АНУ-ын Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ.


“COVID-19” халдвар өнгөрсөн оны сүүлээс дэгдэж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 995414 хүн халдвараар нас баржээ.


АНУ-д халдварын улмаас хамгийн олон буюу 204606 хүн нас барсан бол тус улсын араас Бразил /141406/, Энэтхэг /94503/, Мексик /76243/, Их Британи /42077/ жагсаж байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхийн даяар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 32925668-д хүрчээ.


“COVID-19” хамгийн их тархсан орнуудад АНУ /7093285/, Энэтхэг /5992532/, Бразил /4717991/, ОХУ /1146273/, Колумби /806038/ багтаж байна. 

相关新闻