Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 30-наас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 30-наас ирэх сарын
13-ны өдөр
хүртэл явуулна гэж аймгийн ЗДТГ-ын
цэргийн штабаас мэдээллээ.
Цэрэг татлагыг 14 суманд зохион байгуулах бөгөөд аймгийн нэгдсэн татлага аравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Зуунмод суманд болох аж.
Ташрамд, нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад эрүүл мэндийн үзлэгээр 13 сумын 630 гаруй залуус хамрагджээ.