“Монгол Улсын шилдэг холбоо”-гоор Төв аймгийн Морин спорт, уяачдын холбоо шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монголын Морин спорт, уяачдын холбооноос "Нээлттэй өдөрлөг-2020" үйл ажиллагааг зохион байгуулж, 2019 оны шилдгүүддээ шагнал гардууллаа.
Тус холбооноос жил бүр Монгол Улсын Шилдэг холбоо, шилдэг уяач, шилдэг уралдаанч хүүхэд гэсэн
төрлөөр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай аж.
2019 оны Монгол Улсын "Шилдэг холбоо"-гоор Төв
аймгийн Морин спорт уяачдын холбоо шалгарчээ. Мөн Батсүмбэр сумын “Хүй мандлын хүлэг”
МСУХ-ны тэргүүн,
аймгийн алдарт уяач Б.Бөхбат Улс, бүсийн баяр
наадамд гурван
айраг бусад баяр наадамд 10 айраг, түрүү хүртсэн амжилтаар "Монгол Улсын
Шилдэг уяач"-аар шалгарсан бол тус сумын
ЕБС-ийн тавдугаар
ангийн сурагч Б.Аргабилэг Улс, бүсийн баяр наадамд гурван айраг хүртсэн амжилтаар "Монгол Улсын Шилдэг уралдаанч хүүхэд"-ээр тус тус шалгарч цом, туг, батламжаа
гардан авсан юм.