Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр 2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, “Улсын хэмжээнд нийт 80 мянган аав ээж 2 настай хүүхдээ хараад ажил хийх боломжгүй болоод байна. Тиймээс 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүд, 159 хүүхэд харах төвд 2 настай хүүхэд явах боломжийг бүрдүүлэх, дээрх газруудад халдвар хамгааллын дэглэм, стандартын шаардлага хангуулах үүрэг өглөө. Цэцэрлэгийн хүртээмжээс үүдэн 2 настай бүх хүүхдийг хамруулах боломжгүй. Тиймээс төсвийн тодотголоор хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах хөрөнгө тусгасан. Энэ сарын 21-нээс бүх шатны сургалтын байгууллага энгийн горимд шилжих тул 2 настай хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж эхэлнэ. БШУЯ энэ сарын 21-нээс өмнө бэлтгэл ажлыг хангах ёстой” гэлээ.