“Нүүдлийн үзэсгэлэн” Төв аймагт зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монголын Динозавр судлалын хүрээлэн ТББ-ын “Нүүдлийн үзэсгэлэн” Төв аймагт зочиллоо.
Тодруулбал аймгийн музейгээс Монголын Динозавр судлалын хүрээлэн ТББ-д Төв аймагт зочилж “Нүүдлийн үзэсгэлэн”-гээ орон нутгийн хүүхдүүд сонирхуулан сургалт явуулах хүсэлт тавьсан байна.
Ийнхүү сургалтад 5-15 насны 51 хүүхэд оролцсон бөгөөд үзэсгэлэнг нийт 160 гаруй хүүхэд үзэж сонирхжээ.
Энэхүү ажлын гол зорилго нь
бидний ирээдүй болсон сурагчид, өсвөр насныханд эх түүхээ судлах, түүхээрээ
бахархан сонирхох сэдлийг төрүүлэх, бага наснаасаа түүхийн дурсгалт эд өлгийн
зүйлсийг хайрлан хамгаалахад суралцуулахад чиглэгдэж байгаа аж.
Динозавр судлалын хүрээлэн ТББ нь 2006 оноос АНУ-д ашгийн бус
байгууллага нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2007 онд Монгол Улсаас
хууль бусаар гарсан 30 орчим динозаврын олдворыг эргүүлэн орон нутагт нь авчрах
ажлыг хийсэн гавъяатай байгууллага юм. Өдгөө тэрхүү олдворуудын танилцуулга
үзмэрүүдийг 12 метрийн урттай автобусанд байрлуулан нүүдлийн музей ажиллуулж
байна.