Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-07 11:22:48

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас энэ амралтын өдөр буюу 9 дүгээр сарын 5-6-нд 13 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн “Гашуунсухайт” хилийн боомтын бүс орчим 9 дүгээр сарын 5-нд  9.30 цагт асфалтьтан замд “North Benz маркийн автомашин онхолдож, жолооч 46 настай эрэгтэй Д амиа алджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Товчооны зам “Улиастайн гүүр”-ний баруун замд “Toyota Prius маркийн Т жолоочтой автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөжээ. Ослын улмаас жолооч болон зорчиж явсан 4 хүүхэд гэмтсэн байна. Эдгээр хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолооч болон явган зорчигч гарцаар гарахад зам тавьж өгөөгүй 162 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

 

相关新闻