Олимпын аварга шинэ хичээлийн жилийн мэнд дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны нэрийн өмнөөс Бээжингийн олимпын аварга, Лондонгийн олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хүүхэд, залууст есдүгээр сарын нэгэн буюу шинэ хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүллээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр: “Хүн төрөлхтөнд тулгарсан “Ковид-19” цар тахлын аюулт цаг үед биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгийн чухал бөгөөд эрүүл биед саруул ухаан оршиж, эрүүл биеэс эрүүл сэтгэхүй ундрах болно. Орчин үеийн техник, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед спорт нь улам энгийн хэлбэр шийдэл рүү шилжин, хөдөлгөөний хомсдолыг арилгах, хүүхэд залуусыг эрүүл чийрэг бие бялдар, гэгээлэг оюун ухаантай болгон төлөвшүүлэх нь дамжиггүй. Та нарын дундаас ирээдүйн олимпын алдартнууд төрнө гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэхийн ялдамд бүгдээрээ эрдэм номдоо шамдан суралцаж, спорт-олимпизмыг түгээн дэлгэрүүлэх ариун үйлст идэвхтэй оролцон, сурлага спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” хэмээжээ.