Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд гоо сайхны зөвлөгөө өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл,
хүүхэд, залуучуудын хөгжлийн газар «Ару» гоо сайхны салонтай хамтран эмэгтэйчүүдэд
сургалт нөлөөллийн ажлыг энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Уг нөлөөллийн ажилд олон хүүхэдтэй, гэр бүлийн
асуудалтай, амьжиргааны түвшин доогуур зэрэг зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг
хамруулав. Сургалтын үеэр залуу гэр
бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэй хүний өөртөө итгэх
итгэл, өөрийгөө хайрлах, гоо сайхандаа анхаарах зэрэг сэдвээр мэдээлэл өгч,
харилцан санал солилцов.
Мөн тэдэнд үсний тэжээл, тайралт хийх, хуйхны
цэвэрлэгээ, нүүрний массаж зэрэг гоо сайхны үйлчилгээ үзүүллээ.