"Сархдаас сална аа хө" аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-08-27 17:40:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас "Сархдаас сална аа хө" аяныг эхлүүллээ.
Оны эхний долоон сарын байдлаар нийт 286 гэмт хэрэг бүртгэгдсэний 59 буюу 20.6 хувь, иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн зөрчлийн шинжтэй 2214 гомдол мэдээллийн 1002 буюу 45.3 хувийг согтуугаар үйлджээ. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох зорилгоор “Сархдаас сална аа хө” аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран эхлүүлж байгаа юм.
10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өрнөх тус аяны хүрээнд нийгэмд нөлөөллийн олон ажил өрнөх аж.
相关新闻