Гэрээт хилчний албаны үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг түр хугацаагаар хойшлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Хил хамгаалах ерөнхий газар, Төв аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб хамтран Хил хамгаалах байгууллагын гэрээт хилчний албаны үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг аймгийн Мөнх-Алдарын талбайд зохион байгуулах байснаа түр хугацаагаар хойшлуулсан гэж аймгийн цэргийн штабаас мэдээллээ.
Тус өдөрлөг энэ сарын 12-ны өдрийн 11:00 цагт болох байсан бөгөөд Хил хамгаалах байгууллагад ажиллах
сонирхолтой цэргийн жинхэнэ алба хаасан залууст Гэрээт хилчний албаны үйл
ажиллагааг сурталчлах, тус албанд иргэдийг элсүүлэх зорилготой аж.