Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн их засвар хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц 70 хувьтай явагдаж байна.
Хүдэр суманд улсын төсвийн 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр сумын ерөнхий боловсролын сургуулийн их засварын ажил хийгдэж байна. Энэ ажлын хөрөнгө оруулалтыг шийдэхдээ энэ онд 100 сая, ирэх 2021 онд 400 сая төгрөг олгохоор хувааж тавьсан байна. Энэ жил шийдвэрлэж өгсөн 100 сая төгрөгөөр сургуулийн спорт заалны дотор засвар, гадна тэгшилгээ шавар, дулаалгын ажлыг хийхээр төлөвлөжээ. Ажлын явцтай сумын Засаг дарга Д.Пүрэвдорж танилцаж ирэх сарын 10-ны дотор ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх талаар чиглэл өгчээ. Сургуулийн зсварын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.