Иргэн С.Батмөнхийнд шинэ орон сууцны байр барьж өгөхөөр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Хан хонгор сумын иргэн С.Батмөнхийнд шинэ орон сууцны байр барьж өгөхөөр ажиллаж байна.
Тус аймаг 2020 оныг "Өрх гэр бүлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Энэхүү жилийн хүрээнд сум бүр нэг өрхийг орон сууцжуулах хандивын аян зохион байгуулж байгаа юм. Тэгвэл Хан хонгор сум нь иргэн С.Батмөнхийнд байшин барьж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд аймгаас 10 сая, "Энержи ресурс" ХХК 10 сая, байгууллага иргэдийн хандив нийт 7,1 сая төгрөг цугларсан бөгөөд барилгын ажил 90 хувьтай байна. Энэхүү орон сууцыг барих ажилд С.Батмөнх гуайн хүүхдүүд гар бие оролцож байгааг сумын удирдлагууд хэлж байна. Тун удахгүй Өмнөговьд дахин нэг иргэн өөрийн орон сууцтай болох нь ээ. С.Батмөнх нь өгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэд гэр бүл тул ийн сонгож авчээ.