Мандал суманд үзвэр үйлчилгээ, бизнесийн цогцолбор барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн
Мандал суманд үзвэр үйлчилгээ, бизнес хөгжлийн томоохон цогцолбор барихаар
болжээ.
Монгол Улсын хамгийн том, хамгийн олон хүн амтай Мандал
сумын Засаг дарга
Н.Лхагвадорж сумандаа Орон
нутаг судлах музей, Кино театр, Залуусын бизнес хөгжлийн төв багтсан томоохон
цогцолбор барихаар санаачилга гаргажээ.
Тэрбээр энэхүү санаагаа ажил болгох асуудлаар холбогдох байгууллагын хүмүүстэй уулзалт зохион байгуулсан байна. Тодруулбал Монголын үндэсний музейн мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө авчээ.
Уулзалтын
хүрээнд стандарт шаардлагад нийцсэн
цогцолбор барихаар шийдвэрлэн зураг төслийн ажилдаа орсон аж. Энэхүү
уулзалтанд Монголын үндэсний музейн
Бодлого төлөвлөлт, удирдлагын дарга И.Будбаяр, Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга, доктор Д.Мөнхтогоо, Эрдэм шинжилгээний төвийн куратор, доктор Ц.Одбаатар, дизайнер Ц.Гансүлд, Мандал
сумын газрын даамал Г.Мөнхзолбоо, Байгал орчны улсын байцаагч Ю.Гүрбадам зэрэг холбогдох хүмүүс оролцсон байна.