Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Ахмадын хороод хамтран ажиллах гэрээ байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Ахмадын
хорооны дарга н.Төмөрбаатар
тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн
амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт зочилж, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Зочдыг Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч, уулзалт зохион байгуулсан аж. Хоёр аймгийн ахмадын тэргүүнүүд эл уулзалтын хүрээнд 2020-2022 онуудад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар, Дулаанхаан, Шаамар, Орхон, Алтанбулаг сумдын ахмадын хороодууд оролцож, хоёр аймгийн сум хоорондын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, харилцан хамтран ажиллахаар тохиролцсон аж. Уулзалтанд Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч буй Хөвсгөл аймгийн уугуул, Сэлэнгэ аймгаас төрсөн хөдөлмөрийн баатар, гавьяатууд оролцож хүндэтгэл үзүүлжээ.
Тухайлбал Монгол Улсын
хөдөлмөрийн баатар Н.Авирмэд, ойн гавъяат ажилтан Д.Жамсран, Хөдөө
аж ахуйн гавъяат механикжуулагч Д.Дэлгэрмөрөн, Ч.Чимэддорж, Т.Товуудорж нар
байв. Мөн энэ үеэр Ахмадын байгууллагуудын
үйл ажиллагааг дэмжиж, Сэлэнгэ аймгийн
ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүндэтгэл үзүүлж, өдрийн зоог барьжээ.