Таван өнчин хүүхдэд хувийн орон сууц барьж өгөхөөр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбонд суманд таван өнчин хүүхдэд хувийн орон сууц барьж өгөхөөр боллоо.
Өрх гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд тус аймаг 20 гаруй өрхийг өөрийн орон сууцтай болгохоор төлөвлөн ажиллаж байгаа билээ. Үүний нэг орон сууцыг Мөнгөнцоож агсны 5 хүүхдэд барьж өгөхөөр орон сууцны шав тавьж барилгын ажлаа эхлүүлжээ. Тус сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал болон ЗДТГ-ын хамт олон уг ажлыг санаачлан зохион байгуулж байгаа юм. Орон сууцны барилгын төсвийг тус сумынхан хандив тусламжийн хүрээнд зохион байгуулж байна. Энэхүү барилгын зураг төсвийг Г.Гандалай захиралтай "ЖиТи Констракшн" ХХК үнэгүй хийж өгсөн бол чин сэтгэлийн дэмжлэг болгон З.Дэлгэрхүү захиралтай "Эрдэнэ Мандал Дэлгэрэх" ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.