Боомтын ачаалал хэвийн үетэй харьцуулахад гурав дахин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-08-10 09:19:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Цар тахал дэлхий дахинд тархсантай холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101-р ангийн Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомт зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Олон улсын ачаа тээврийг зохион байгуулалттайгаар нэвтрүүлэн ажиллаж байгаа. Хэдийгээр цар тахлын үед хилчид халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чандлан сахиулан ажиллаж байгаа ч боомтын ачаалал хэвийн үетэй харьцуулахад гурав дахин буурчээ.

Монгол Улсын хилээр зохион байгуулалттайгаар зорчигч тээврийн хэрэгслэлийг татан авах болсон үе нь Улсын Онцгой комиссын 2020 оны 02-р сарын 27-ны өдрийн 02 тоот тогтоолоор эхэлсэн байна. Үүнээс хойш эхний хагас жилийн хугацаанд улсын хилээр нийтдээ 560 мянга орчим зорчигч, 150-иад мянган тээврийн хэрэгслэлийг шалган нэвтрүүлжээ. Эдгээрээс одоогийн байдлаар 392 иргэнийг зохион байгуулалттайгаар, Улсын Онцгой комиссын зөвшөөрөлтэй татан аваад байна хэмээн Хилийн 0101-р ангийн Алтанбулаг Автозамын шалган нэвтрүүлэх боомтын дарга, хошууч О.Гантулга ярилаа. Мөн тэрбээр ”Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн тоог эхний хагас жилийн мөн үетэй харьцуулахад зорчигчийн хөдөлгөөн багасаж, ачаа тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөн 3.8 дахин нэмэгдсэн” гэв. 

相关新闻