Эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас "Эрүүл
мэндийн байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах"
сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Сургалтанд эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд
бүсчилсэн хэлбэрээр гурван ээлжээр хамрагдаж
байгаа
аж. Эхний хоёр ээлжийн сургалт аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Ахмадын сувилалд болон хээрийн нөхцөлд явагдсан байна. Харин тус
сургалтын 3-р ээлжийн сургалтыг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд аймгийн ЭМГ-ын "Эрдмийн жим"
сургалтын танхимд зохион байгуулах юм байна. Сургалтыг аймгийн ЭМГ-ын
мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн нийт 17 сумдын эрүүл
мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах юм байна. Эл
сургалт нь короновирусний халдвараас хамтдаа сэргийлье уриатайгаар болж буйгаараа
онцлогтой юм. Хорио цээрийн дэглэмийн үед эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран
дээр нь чадавхжуулах нь үр дүнгээ өгсөн ажил болж байна хэмээн аймгийн ЭМГ-ын
удирдлагууд үзэж байна.