Бригадын генерал Г.Ариунбуян Элчин сайд Ёорн Розенбергтэй санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-31 11:02:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Ёорн Розенберг тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.  Энэ үеэр ОБЕГ-ыг Германы ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагатай холбож, хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр анхаарна гэдгээ Элчин сайд, ноён Ёорн Розенберг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


相关新闻