Б.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-24 19:02:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугүйн шүүх хуралдааныг 8 дугаар сарын 5-ны 13:30 цагт товложээ.

Тодруулбал, шүүх хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 24-ны 13:30 цагт болох байсан ч  шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгч нар нэмж шинэ өмгөөлөгч авсан байна. Иймд өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хугацаа хэрэгтэй бөгөөд  өмгөөлөгч  Д.Отгонбат шүүх хуралд шинжээч болон хохирогч оролцуулах  хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч,  хойшлуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбат,  “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 6 дугаар сарын 02-нд хүлээн авсан байна.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн тамгын газар

相关新闻