Аймгийн Музей цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-09 15:52:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музей нь "COVID-19" цар тахалтай холбогдуулан үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан. Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрээр, заасан зөвлөмжийн дагуу цагийн хуваариар ажиллаж эхэлжээ.

Мөн байгууллага, анги хамт олон, ахан дүүсийн ураг удмын уулзалт зэрэг 10-аас дээш хүмүүсийн захиалгаар амралтын /бямба, ням/ өдрүүдэд ажиллах юм байна.

Хонгор нутгийн өв соёлтой танилцах хүсэлтэй хэн бүр Даваа - Баасан гарагт 09:00-18:00 цагийн хооронд Музейг үзэх боломжтой бол амралтын өдрүүдэд захиалгын дагуу тохиролцсон цагт ажиллах аж.

Түүх угсаатны зүйн музей, Байгалийн түүхийн музей, 3D VR-BOX буюу Цахим музей тус тус ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг 70442339, 89447733, 99039064, 89009079 дугаарын утсаар авах боломжтой.

相关新闻