Эрдэмтэн судлаачдын ажиллах орчин нөхцөл сайжирч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-07-09 14:27:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв, хөрөнгийг хөгжиж буй бусад орныхтой харьцуулахад 10 дахин бага буюу ДНБ-ий 0.17 хувийг эзэлж байна. 

 

Сүүлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгө оруулалтыг харьцангуй нэмэгдүүлж бодит үр дүнд хүрч байгааг салбарынхан хэлж байна.

 

Тодруулбал, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд өссөний дүнд ШУА-иас эрдэмтэн судлаачдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах ажил өрнүүлжээ. Тухайлбал, байгуулагдсан цагаасаа буюу 1978 оноос хойш засвар хийгдээгүй ШУА-ийн хүрээлэнгүүдийг энэ жил засварлаж, өнгө төрхийг нь сэргээж байна. Офицеруудын ордны урд байрладаг хүрээлэнгүүдийн нэгдсэн байр олон жил засвар хийгээгүйн улмаас цэвэр, бохир усны шугам хагарч муудаж, чийг хөгц үүсч, энэ нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байсан юм. Энэхүү их засварын ажилд 600 сая орчим төгрөг зарцуулж, эрдэмтэн судлаачдын ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулжээ.  Мөн  ШУА-ийн шинэ байрыг сарын дараа ашиглалтад оруулах юм.   


Хэдийгээр шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгө оруулалт мөнгөн дүнгээр өссөн үзүүлэлттэй байгаа ч ДНБ дагаад өсч байгаа учраас хөрөнгө оруулалт 0.17 хувьтай хэвээр байна. Олон улсын судалгаагаар аливаа улс орон ДНБ-ий 0.1 хувийг шинжлэх ухаан, технологи, инновацын салбартаа зарцуулж чадвал энэ салбар улс орныхоо нийгэм эдийн засагт мэдэгдэхүйц үр нөлөө авчирдаг гэж тооцдог байна


相关新闻